Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн ноён М.Ганбаатар сайхан эмэгтэйчүүдийг хайрлаж харамлаж чаддаг эр хүн гэдгээ урьд шөнийн 02 цаг 55 минутын үед бусдын эрх чөлөөнд халдаж харуулав.  Тэрээр урд шөнө хип хоп стильтэй найзуудтайгаа River sounds бааранд багахаан шиг цэнгэн хөгжилдөж, хотын төлөөлөгчийн нүсэр их ажлынхаа стрессийг тайлахаар багахан шиг цэнгэн хөгжсөн юм. 4, 5 цаг эл бааранд сууж цэнгэхдээ монголын рок попын од, царайлаг дуучин бусгүй Агиймааг ихэд дотночилон халамжилж, асарч,  дайлж цайлан, барны гол тайзнаа эротик бүжиг бүжин үдшийг тун чиг халуухан өнгөрөөсөөн. Харамсалтай нь хурлын төлөөлөгч маань баарнаас гарахдаа хажуу ширээнд үйлчлүүлж байсан залуусыг зодоод тус баарнаас од дуучин бүсгүйн хамт зугтсан байна. Хотын хурлын хурлын төлөөлөгч эрхэмд зодуулж цохиулсан залуус бие бялдарын хувьд хэнээс ч дутахгүй залуус байсан ч эрхэм төлөөлөгчийн нэр хүнд болон урлагчин бүсгүйн карьерийг бодоод зүгээр тавьж явуулсан гэнэ. Харин хүн цохиж зодчихоод эвтэйхэн хүнлэг ёсоор уучлалт гуйхгүй бол дээрх хоёр олны танил эрхмүүдийг цагдаад өгөх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр учлалт гуйтал шаардлага нийтлэх зэрэг арга хэмжээг авахаар болсон аж.  Эл мэдээг хохирогч залуус зохих баримтуудын хамт Бор шувууд ирүүлснийг нийтэлж байна.

Advertisements