Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг буюу Тавантолгойн тосгоны иргэд Ерөнхий сайд С.Батболдод хандан шаардлага хүргүүллээ. Сүүлийн жилүүдэд орон нутгийн өмчит уг уурхайн эзэмшил газрыг тоносоор дөнгөж 169 га талбай үлдээд байгаа бөгөөд талбайн нөөц 3-4 жилийн дараа дуусч тосгоны иргэдийн амьдрал хүндрэх төлөвтэй байгаа юм. Иймд тэд нүүрсний нөөц бүхий 1000 га-аас доошгүй ашиглалтын талбайг Тавантолгойн уурхайд олгохыг Засгийн газрын тэргүүнээс шаарджээ. Иргэдийн шаардлагад бичсэнээр Тавантолгойн уурхай нь 50 жилийн тэртээгээс Тавантолгойн ордод олборлолт хийж эхэлсэн бөгөөд уурхайг даган 1000 орчим хүн амтай, цэцэрлэг, хүн эмнэлэг, дэлгүүр, банк зэрэг үйлчилгээний салбар бүхий тосгон бий болсон байна. Тодруулга: Албаны мэдээгээр төрийн мэдэлд 68532 га, Энержи ресурсийн мэдэлд 2959 га, Тавантолгой ХК-ийн мэдэлд 169 га, “Дайцүки” ХХК-ийн мэдэлд 101 га талбай байдаг аж.

Сурталчилгаа