Монголчууд, Монголын үндэсний компаниуд өөрийн баялагтаа эзэн суух зорилготойгоор нэгдэн “Монгол 999 Үндэсний нэгдэл” Хувьцаат компанийг байгуулаад байгаа. Тус ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдсон “Цагаан шонхор холдинг” компанийн захирал  Ч.Энхтайван  ТУЗөвлөлийнхээ хурал дээр өөрийн зүгээс уг консерциумдаа бүх бооцоогоо тавина гэж мэдэгдээд бусад бүх монголын компани, хувь иргэдийг ч хөрөнгө оруулахыг уриалсан байна. Таван толгой ордын оператор компаниар энэ консерциум сонгогдвол Монголчууд бид 250 тэрбум доллар, түүнээс ч их ашгийг өөрсдөө авах боломжтой аж. Тус консерциумд үндэсний 1650 гаруй аж нэгжүүд одоогийн байдлаар нэгдэж зохион байгуулалтад ороод байгаа ба цаашид 5000 хүртэлх аж ахуйн нэгжийг нэгтгэхийг зорьж байгаа юм байна.

Advertisements