Ёо,  Хэдийгээр би хятадаар дуулавч,  би бол монгол хүн юм

Чиний юу гэх  надд падгүй, би бол монгол хүн

Миний судсаар монгол цус гүйнэ

Өргөн уудам монгол тал минь миний төрсөн нутаг билээ

Нэгэн цагт тэгш өндөрлөгт ногоон байсан тал минь

шар тал болон хувирчээ

Сайхан ногоон бэлчээр минь цөл болон хувирчээ

Засаг төр нь болохоор малчид үүнд буруутай гэнэ

Энэ тухай та нар анхааралтай бодож үзсэн үү?

Үнэн хэрэгтээ хэний нь буруу гэдэгийг

Бэлчээр ихэднэ гэдэг бол үлгэр домог,худал үг юм

Бид мал сүргээ мянга мяанган жилээр бэлчээсээр ирсэн

Яахаараа хэд аравхан жилийн дотор цөлжөөд эхэлсэн билээ?

Хичнээн хүмүүс нааш ирцгээж уурхай нээж

бидний баялагийг тонож дээрэмднэв?

Хичнээн хүмүүс наашаа ирж газар шороог минь хагалж

тариа будаа таринав?

Хичнээн олон даланг босгож бэлчээрийн минь тэтгэгч

усыг маань шавханав?

Хичнээн олон гол урсахаа больж бэлчээр нутгийг

ундлахаа зогссон?

Бидний эх нутаг ингэж л сүйрсэн…

Тийм учраас чамайг би харааж байна”Барууны хөгжил” \хятадын төрийн бодлогын нэр\

Чи өөрийн эдийн засгаа хөгжүүлэхийн тулд бидний

хүрээлэн байгаа орчныг тахилд өргөж

түүгээр олсон мөнгөө чи зарцуулна,

Хоолны үлдэгдлээрээ чи нохдыг тэжээн

биднийг хавчин дарангуйлна

Байгал орчин бэлчээрийг минь сүйтгэх

үйлдвэржилт,төслүүдээ зогсоо!

Бэлчээр нутаг минь бол монголын Эх ,

эвдрэл сүйрлээс сэргэн босч чадахгуй

5 сарын 11 , нэгэн явдал тэнд боллоо

Монголчуудын сэтгэл-

зүрхийг урсан тохиолдол болсон юм

Залуу монголыг зориудаар алсан

түүний нэрийг Мэргэн гэдэг

Нэрний утга нь – төгс ухаан

Тэр өөрийн үхлээр биднийг, бүгдйиг сэрээсэн юм

Нэгдсэн малчид эцэст нь боссон

Бэлчээр нутгийн хүүгээ гашуудахаар

Бид хамтдаа жагсацгаасан

Ямар учраас Гаадаа Мээрин \хятадын\ эсрэг тэмцэж байсан?

Энэ бүхэн монголчуудын

ой тойг нь сэргээж өгсөн…

Би үүнд итгэлтэй байна.

Ачаан тэрэгний дугуй түүний

Тэргүүн тээгүүр дайран гарахад

Тэрхүү малчид ямарч тусламжид

горилохгуй болоход

Тэр биеэ тоосон жолооч түүнийг

дөрвөнзуун мянгаас\юань\ доогуур үнэлэхэд  …(хүний амь мөнгөнөөс илүү үнэтэй гэсэн утга … D.I)

Хээр талд уур хилэн дүрэлзэн ассан

Бид хамтдаа эсэргүүцэх гэж боссон

Бид хамтдаа нягтран чангараад сумлагдсан

Бидний доторхи ухаан санаа,амийг,

Биднийг хэн ч дөнгөлөн цавчиж чадахгуй

Бид эсэргүүцэхийн тулд хамтдаа босно

Бид хамтдаа зоригтой жагсана

Баруун Үзэмчин, Зүүн Үзэмчин, дээр нь бас

Шулуун хөх, Хөвөөт шар

Бид хаанаас ирсэн нь хамаагүй

дандаа бид хамтдаа байх болно

Эрх мэдэлтнүүд хүч түрэмгийлэн дарахын эсрэг,

эсэргүүцэх болно бид хүчтэйгээр

Энх тайвнаар эсэргүүцэх нь хүний эрх

Асар том энэ үйл явдал газар нутгийг хөдөлгөхөд

Юу ч болоогүй дүр үзүүлэхийг чи хичээнэ

CCAV\1\ -т ганц ч үг цухуйлгаагүй

“Нийтийн зохицол” (he xie-хятадаар) интернетээр дүүрчээ, гэвч

Яг чухамдаа нөхцөл байдал ямар байгааг хэн ч үл мэднэ

Хятадын интернет сайт-ууд тамд унаг гэж хараая

“Хараал” идсэн Рен Рен сайт (www.renren.com)

бүхийл монгол заруудыг устгана,

“Хараал” идсэн микро блог (www.weibo.com)

миний блогийг зайлуулна

“Храраал” идсэн Улсын Аюулгүй байдал,

“Хараал”  идсэн ” цайны урилга”,(баривчлага хорио,”bei he cha”-хятадаар)

“Хараал” идэгсэд, би хэзээ ч, юу хүссэнээ хэлэх болно,

Би эрх чөлөөтэй байхыг хүснэ, тиймээ, миний эрх чөлөөг эргүүлж өг,

Би эрх чөлөөтэй байхыг хүснэ, эрх чөлөөг минь буцааж өг

Хэлэх дуулах нь миний эрх чөлөө,тиймээ, тамд унаг, эрх чөлөө

Биднийг хэзээ ч зая нь хаяахгуй,

Бид бол Монголчууд, Чингис хааны үр удам!

Нэгдэж бид бүгдээрээ босно!

Тиймээ, босоцгоо миний залуу Монголчууд!

Сурталчилгаа