Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжаар В.И.Лениний хөшөөг дуудлага худалдаанд оруулж, өөр газар байрлуулахаар болсон. Хөшөө нэгэнт нийслэлийн өмчөөс хасагдсан тул  дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргасан байна. Хөшөөг буулгасны дараа “Хөрөнгийн үнэлгээний төв” гэх компани уг Image хөшөөг 55 сая төгрөгөөр үнэлсэн байна.Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар: Хөшөөний үнэлгээг бодитой болсон гэж тооцож байгаа. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй байгууллага, иргэдийн материалыг удахгүй хүлээж авч байгаа. Дуудлага худалдаа зарлагдсан өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд нээлттэй байна. Дуудлага худалдааг хэвлэл, мэдээллийнхнийг байлцуулж, нээлттэй явуулна” гэж хэллээ

Advertisements