“ЗӨРЧИЛ ГАРГАСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО” гэж Шударга Өрсөлдөөн Хэрэглэг­чийн Төлөө Газрын дэд дарга  мэдэгдэж байна.  Ерөнхий­лөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчлсэн найруулгын төсөл болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад сонгуулийн үеэр тавих хяналтын талаар  тэрээр ийнхүү мэдэгджээ

А.Ариунболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гол зорилго нь сонгууль явуулах үйл явцыг зохицуулахад оршино. Энэ хуулийн шинэ зүйл бол сонгуулийн сурталчилгааны үйл явцад ШӨХТГ-аас хяналт тавих, үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулахыг хянаж ажиллахаар болсон. Хэрэв энэ заалтуудыг зөрчсөн тохиолдолд ШӨХТГ-аас тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоох хариуцлага тооцох ажлыг хийх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33, 39 дүгээр заалтуудад зааснаар сонгуулийн жил эхэлсэн мөн албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сурталчилгаа хийхийг хориглоно гэсэн заалт байгаа юм. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарч байгаа мэдээ мэдээлэл бусдын нэр хүндэд халдахгүй байх гэсэн зохицуулалтыг хийж байгаа. Манай байгууллагын хувьд энэ бүгдэд хяналт тавьж ажиллах болно. Сонгуулийн суртал­чилгааны үед хэвлэл мэдээллийн байгуул­лагуудын үйл ажиллагаанд анализ, мониторингийн үйл ажилла­гаануудыг явуулна. ШӨХТГ нь захиргааны хэргийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хан­гаж ажилладаг байгууллага юм. Манай байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийн ту­хай хуулийн хэрэгжилтийг гол­лон хянаж ажилладаг байгууллага уч­раас энэ бүгдэд хяналт тавих учиртай. Эндээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хү­рээнд хувь хүн, нам эвсэлийн өөрсдийн санаачилгаар гаргасан гомдол гэсэн чиглэлийг баримталж сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллана. Тэгэхээр энэ бүх хяналтыг тавихын тулд нам эвсэлээс гарч байгаа гомдлыг хуулийн дагуу хянаж шалгах ажлыг хийх ёстой. Бидний гол зорилго хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарч байгаа сонгуулийн сурталчилгааны материал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасан хориглосон зүйлүүдийг агуулж байгаа эсэхийг шалгах юм. Мөн тухайн гарч байгаа мэдээлэл нь бусдын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдах, сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад улс төрийн чансаа тогтоосон судалгаа хийгээгүй байгаа эсэх зэрэгт хяналт тавьж ажиллахаар зорьж байна.

Сурталчилгаа