choooijoo УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн будилааны асуудлыг Захиргааны хэргийн шүүх өчигдөр 15 цагаас шөнийн 01 цаг хүртэл хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод бэлэн мөнгө тарааж, төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан зөрчлийг нь шүүхээс тогтоожээ. Тиймээс Захиргааны хэргийн шүүхээс УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж АН-ын гомдлыг хангаж, хоёр гишүүнийг эргүүлэн татахыг СЕХороонд даалгасан байна. Хуулиар бол нэр дэвшигч ялалт байгуулж, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн хойно гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эрхийг хүчингүй болгож, 30-даас дээш хувийн санал авсан дараагийн нэр дэвшигчийг өргөн барих ёстой. Тэгэхээр АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарт УИХ-д суух боломж гарч байна гэсэн үг. Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатар нар зөвхөн ухуулгын байр гэж айлуудын гэр түрээслэхэд тус бүрдээ 60.000.000 төгрөг гаргаж, нэг хот айлын гурван гэрийг гурвууланг нь ухуулгын байр болгосон төдийгүй нэг гэрийн хоёр хүнийг ухуулагч болгож мөнгө өгч байсан нь тогтоогджээ. Мөн хоёр гишүүн 1062 ухуулгын байр ажилуулсан гэж мөнгө тараасан аж

Сурталчилгаа