“Буруу хүрдтэй автомашиныг ням гаригийн 08.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах” эсэх асуудлаар санал асуулга явуулсан ч 70 гаруй хувь нь эсрэг байр суурьтай байсан. Гэвч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  дахин санал хураана гэж зөрүүдэлсэн.  Харин түүний санал нийслэлийн мянга мянган жолоочид таалагдаагүй. Өнгөрсөн баасан гаригт дуут дохиогоо ажиллуулж эсэргүүцлээ илэрхийлж, олон нийтийн facebook болон twitter хуудаснаа эсэргүүцлээ илэрхийлцгээсэн бол хагассанй өдөр болсон Засгийн газрын нээлттэй хуралдаанд уригдан оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хотын даргыг “Бат-Үүл даргаа та яасан завтай юм бэ? Юун буруу рультэй машин бэ? Иргэдийн чинь дийлэнх нь зөвшөөрөхгүй гэсэн санал өгсөн байхадь яагаад энэ асуудлыг зүтгүүлээд байна вэ? Хүний эрхийг  хүчээр засварлах эрх дарга нарт байхгүй шүү” гэж хатуухан зэмлэсэн юм. Иргэдийнхээ саналыг сонсохгүй байсан Хотын захирагч маань Ерөнхийлөгчийн үгэнд оров ууь иргэдийнхээ үгийг сонсохоор шидсэн үү, юутай ч өнөөөр явуулах гэж байсан санал асуулгаа явуулахаа болисон байна.gishuun_bat_uul

Сурталчилгаа