Банкны харилцагчийн мэдээллийг хулгайлах замаар хуурамч төлбөрийн карт үйлдэн, улс орноор дамнан, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хуурамч картаараа луйврын гүйлгээ хийн худалдан авч, өөр улс оронд очин арилжаалдаг гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэлээдгүй гарч байна. Яг энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх оролдлого  өнгөрсөн долоо хоногт манай улсад гарчээ.

Хэргийн мөрөөр мөшгивөл, 201

vizacard

3 оны 1-р сарын 23-нд хуурамч олон улсын төлбөрийн  карт ашиглан луйвар хийх зорилгоор Малайз улсын 3 иргэн Монгол улсад газарджээ. Тэд Монголд ирснийхээ маргааш өдрөөс буюу 1-р сарын 24-ний өдрөөс эхлэн өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон үйлчилгээний байгууллагуудад гүйлгээ хийхээр оролдож эхэлжээ. Энэ үед Худалдаа, хөгжлийн банкны төлбөрийн картын хамгаалалтын систем сэжиг бүхий гүйлгээ хийх оролдлогууд гарч байгааг илрүүлэн, улмаар Эрүүгийн цагдаагийн газарт мэдэгдсэн байна.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд мэдээллийн мөрөөр шуурхай ажиллаж, шалгалт явуулсан бөгөөд Малайз иргэд хуурамч олон улсын картуудаа ашиглан, хаана ямар гүйлгээ хийхээр оролдож буй талаар Худалдаа, хөгжлийн банкны зүгээс нэмэлт мэдээллийг өгөн хамтарч ажилласнаар, луйварчдыг хэн болохыг тогтоож,  1-р сарын 25-ны өдөр Монгол улсын нутаг дэвсгэрээс оргон зайлах гэж байхад нь, Чингис хаан олон улсын нисэх буудлаас баривчлан саатуулсан байна.

Малайзын эдгээр 3 этгээд өнгөрсөн 12-р сар болон энэ оны 1-р саруудад Катар, Мавритан, Франц  улсууд руу энэ луйврыг хийх зорилгоор явж байсан бөгөөд ээлжит луйвар хийх орноор Монгол улсыг сонгон орж ирээд ийнхүү баригджээ. Тэд нийтдээ 113 ширхэг хуурамч олон улсын карттай байсан байна.

2012 онд Малайз болон Сингапурын нийлсэн 6 этгээд дээрхийн адил луйвар хийх зорилготой орж ирснийг мөн ХХБ-ны картын хамгаалалтын систем илрүүлэн, бусад банк болон холбогдох хуулийн байгууллагатай хамтран ажилласнаар, гэмт хэргийг зогсоож, луйварчид Монгол улсын шүүхээс зохих ялаа хүлээсэн билээ.

Ийнхүү удаа дараагийн луйврын гүйлгээг илрүүлэн, зогсоож чадсанаараа  Монгол улсын төлбөрийн картын хамгаалалтын систем дэлхийн хэмжээнд хүрэхүйц болсныг илэрхийлж байгаа ба ХХБ-ны хувьд олон улсын EMV чип технологийг олон улсын картууддаа болон карт уншигч ПОС төхөөрөмждөө нэвтрүүлсэн байдаг юм байна. Мөн тус банкинд 24 цагийн үйл ажиллагаатай хяналтын систем ажилладаг нь дээрх төрлийн гэмт хэрэг Монгол улсад үйлдэх, бизнесийн байгууллагуудыг ихээхэн хэмжээний хохиролд өртөх зэрэг эрсдэлээс сэргийлж чадсан байна.

Б.Мишээл мэдээ.мн

Сурталчилгаа