Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) хувьцаат компани хэдийнээс л учир битүүлэг мөнгөний уул уурхай байсаар ирсэн.Энэ газрын даргаар ч барагтай аавын хүү тавигддаггүй. Ил далд, барим тавим хар сэжгүүд үүсүүт хэн нэгэн хаа нэгтээгээс дохин удирдчихдаг аюул байсаар байв. Гэтэл онгоцны хуурай, нойтон түрээс, сэлбэг үү, шинэ онгоц уу гэхээс илүүтэй толгой эргэм мөнгөний угаалгын газар энд оршиж байж. МИАТ компанийн захирал асан Ц.Орхон гэгч эхнэртэйгээ, дэд захиралтайгаа, “Монголиан Эйрлайнз” группийн захирал Ч.Хоролсүрэн нь дүүтэйгээ, найз нөхөдтэйгээ, мөн МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг нь төрсөн тэлсэн ах дүүстэйгээ салбарлан эргэлдүүлж байсан мөнгөний дүн 700 сая ам.доллар гэнэ.bodi-300x249

Магадгүй үүнээс ч илүү байж мэдэх тоог тооны ухааны багш нартай багш наргүй бид ч бодчихож дөнгөхөөр байна. Дайн болон бусад террорист үйл ажиллагаа, үй олноор нь хомроглон устгах зэвсэгээс үүссэн хор хохирлыг дарж барагдуулахад хэрэглэх даатгалын хуримтлал бүхий Дайны эрсдлийн даатгал нь 11 жилийн өмнө хоёр өндрийг нураасан террорист үйл ажиллагаанаас өмнө тэр бүр ойлгомжгүй, ашиггүй гэмээр битүүлэг даатгалын нэг хэлбэр байж. Тэр утгаараа даатгалын компаниуд болон даатгалын андерврайтерууд уг даатгалыг тэгтэл санал болгодоггүй байсан байх юм. Харин дээрх террорист үйл ажиллагаанаас хойш бүхий л авиа компаниуд заавал Дайны эрсдлийн даатгал гээчид заавал хамрагдсан байх шаардлагатай гэсэн зүйлчлэл нэмэгдсэн байна. Гэхдээ манай улсад яг хэдийнээс хэрэгжиж эхэлсэн, тэр хөрөнгө хаана очиж төвлөрдөг, эргэж төлөгддөг эсэх талаар ямар ч мэдээлэл алга. Харин бидэнд зөвхөн нэг жилд л гэхэд МИАТ компанийн онгоцоор 240000 зорчигч аялдаг гэсэн тоо бий. Тэгэхээр зорчигч тус бүрээс таван доллар дээрх даатгалын сан руу заавал орох учиртай гээд тооцоолъё. Ингээд бодохоор энэ санд хичнээн сая доллар хуримтлагдаж байсан дүн тодорхой байдлаар гарч ирнэ. Гэхдээ энэ дүнгээс илүүтэйгээр дээрх сангийн мөнгө хааш урсч байсан нь асуудлын гол. Мэдээллийн эхэндэх нөхөд мөнгө угаалцсан хэргээр шалгагдаж байгаа ч тэдний цаана чухам хэн байна вэ?! Одоогоор Төрийн өмчийн газрын дарга асан Д.Сугарыг холбогдуулан шалгах шаардлага бий ч Үндсэн хуулийн цэц гэх аварга гүүрэн гарц түвэг удаж байгаа гэнэ.  Түүнчлэн Д.Сугараас гадна нэр нөлөө бүхий томоохон групп, компаниуд, УИХ-ын зарим нэг гишүүд ч чангаагдаж болзошгүй байна. Ямартаа ч хамгийн бодитой байж мэдэх холбоо сүлбээтэн нь Бодь групп гэнэ. Тус групптэй холбоотой таатай таагүй түмэн мэдээлэл дундах хамгийн сонирхол татах мэдээ нь тус группийн эзэд аль хэдийн талцан хуваагдаж шил шилээ харалцсан төдийгүй, одоогоор группийг “Голомт”-ын Баясгалан ахалж суугаа юм байх. Хэдийгээр “Бодь”-ийнхон бүгдийг  “Монголиан Эйрлайнз” группийн захирал Ч.Хоролсүрэнд хамаатуулах ч тэдний эзэмшдэг байсан гэх 49 хувь хэдийд, ямар байдлаар үгүй болчихсон нь сонирхол татсан хэвээр байна.

dandaa.mn

Сурталчилгаа