10.00 цагаас:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.
2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай /Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:
– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.ЦОЛМОН танилцуулна.
3. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал:
– Томилох саналыг Улсын Их Хурлын дарга З.ЭНХБОЛД танилцуулна;
– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.
4. Монгол Улсаас гадаад улсад суух зарим элчин сайд томилох, эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудал:
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.
5. “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.
6. Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.
7. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
9. “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
10. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
– Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
11. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Тамгын газрын дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна;
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
12. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна;
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.ЭНХБОЛД танилцуулна.
13. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндоржийн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна;
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
14. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
– Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН танилцуулна;
– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАШДОРЖ танилцуулна.
ЭЦСИЙН НАЙРУУЛГА СОНСОХ ХУУЛЬ, ТОГТООЛ:
1. Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/;
2. Шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль;
3. Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль;
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль;
“Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол
Сурталчилгаа